Боловсролын газар
9-Р ЦЭЦЭРЛЭГИЙН НЭРЭМЖИТ “ЦОДГОР ХҮҮ-2018” ШАТРЫН ТЭМЦЭЭН
2018-05-02 |

 


9-Р ЦЭЦЭРЛЭГИЙН НЭРЭМЖИТ “ЦОДГОР ХҮҮ-2018”

ШАТРЫН ТЭМЦЭЭН

 

Бага насны хүүхдийг ардын уламжлалт тоглоом, шатрын спортоор хичээллэх сонирхлыг төрүүлэх, тэдний сэтгэх чадвар, оюун ухааныг хөгжүүлэх зорилгоор 9-р цэцэрлэгийн нэрэмжит “Цодгор хүү -2018” шатрын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд 17 цэцэрлэгийн 4 настай 25 хүүхэд, 5настай 35 хүүхэд  нийт  65 хүүхэд 25 багш, 40 эцэг эх хамрагдлаа.Энэхүү тэмцээн ес дэх жилдээ 9-р цэцэрлэгийн нэрэмжит болон  зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээн 2 насны ангилалаар 65 хүүхдийг хамруулсан нь онцлог юм.

Тэмцээний шагналын санг УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Чинбат нар ивээн тэтгэлээ.Хоёр насны ангилалаар эрэгтэй, эмэгтэй гэсэн төрлөөр тэмцээн зохион байгуулагдав.

4 насны ангилалд:  I байрыг 10-р цэцэрлэг Л.Чулуун, 9-р цэцэрлэг Г.Ганзориг, II байрыг 15-р цэцэрлэг  Н.Өлзийбат, 5-р цэцэрлэг Г.Цэцэн, III байрыг  8-р цэцэрлэг  Д.Пүрэвгарьд, 9-р цэцэрлэг Ч.Мичид, Тусгай байр: 21-р цэцэрлэг  Э.Санчир,  9-р цэцэрлэг Б.Баттүшиг, “Одод” цэцэрлэг П.Оюунбилэг

5 насны ангилалд:  I байрыг 19-р цэцэрлэг С.Билэгдэмбэрэл, 15-р цэцэрлэг С.Янжинлхам, II байрыг 16-р цэцэрлэг  С.Гарамбазар, 18-р цэцэрлэг С.Буяндэлгэр, III байрыг “Оюу” цэцэрлэг  М.Түвшинтөгөлдөр,  “Одод” цэцэрлэг Б.Энхжин , Тусгай байрыг 8-р цэцэрлэг  Б.Дарьсүрэн, 4-р цэцэрлэг Г.Нийгүүсэл  зэрэг хүүхдүүд тус тус амжилт гаргалаа.Энэхүү тэмцээнд ухаан мэдлэгээ уралдуулан оролцсон хүүхдүүд болон бэлтгэсэн багш нар, эцэг эхэд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

ОЮУНЫ ИХ СПОРТЫН ТЭНГЭРТ ОД БОЛОН ГЯЛАЛЗАХ БОЛТУГАЙ

МЭРГЭЖИЛТЭН Л.ТАЙВАНТУУЛ

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

ЭЕШ-2019 д Орхон аймгаас 8 сурагч 800 оноо авч нийслэлийн дараа орлоо...
Улаанбаатар хотоос 67, Орхон аймгаас 8, Говь-Алтай аймгаас  5,  Өвөрхангай аймгаас...
Дэлгэрэнгүй»
"Бичиг үсгийн баяр-2019"
"Бичиг үсгийн баяр-2019"
Дэлгэрэнгүй»
2019-2020 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцах суралцагчийн бүртгэл зохион байгуулах тухай
2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 2013 оны 01 сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл төрсөн ...
Дэлгэрэнгүй»
"Бизнесийн гараа" үзэсгэлэн худалдаа
Бүтээлч хүүхдүүдийн “Бизнесийн гараа” үзэсгэлэнгээс нийт 13.9 сая төгрөгийн худалдан авалт хийжээ
Дэлгэрэнгүй»
ЭЕШ-2019 МЭДЭЭ
Орхон аймгийн Монгол хэл бичгийн шалгалтанд нийт 678 сурагч бүртгүүлсэнээс  54 сурагч ирээгүй ба шалтгалтын явцад зөрчил асуудал гараагүй амжилттай ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>