Боловсролын газар
СӨБ-ЫН СПОРТЫН НААДАМ
2018-06-06 |

 

 

СӨБ-ЫН СПОРТЫН НААДАМ 

 

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Нийтийн биеийн тамирын спортын талаар авах зарим арга хэмжээ”-ний тухай 05-р тогтоолыг хэрэгжүүлэх, багш, ажиллагсадын спортын ур чадварыг сорих, хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэдний бие бялдрыг чийрэгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг СӨББ-ын багш, ажиллагсадын  “Гар бөмбөг”, “Олс таталт”-ын тэмцээнүүд 6 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Цэцэрлэгүүд багш, ажиллагсадынхаа  бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндийг бэхжүүлэх, хөдөлгөөний идэвхийг сайжруулах олон талт ажлуудыг зохион байгуулсаар ирсэн нь жилээс жилд тамирчдын тэмцээний бэлтгэл, тоглох ур чадвар өсөн нэмэгдэж байгаагаас илт харагдаж байлаа.

 

Тэмцээний “Олс таталт”-ын тэмцээний төрөлд:

·         I байрыг Г.Гүнгэрэл ахлагчтай Эрх бүжинхэн цэцэрлэг

·         II байрыг Д.Эрдэнэцогт  ахлагчтай XXII  цэцэрлэг

·         III байрыг  Г.Болд ахлагчтай XVII цэцэрлэг

·         Тусгай байрыг  Б.Батбаатар  ахлагчтай Унага цэцэрлэгийн баг тамирчид

 

“Гар бөмбөг”-ийн тэмцээний төрөлд:

 I байрыг О.Цогдэлгэр ахлагчтай XXII цэцэрлэг, II байрыг Б.Уранбилэг ахлагчтай V  цэцэрлэг, III байрыг  Ө.Энхцэцэг ахлагчтай VI цэцэрлэг, Тусгай байрыг Б.Мянга ахлагчтай XXI цэцэрлэгийн баг тамирчид эзэлж, тэмцээний  “Шилдэг довтлогч”-оор XXII цэцэрлэгийн туслах багш Т.Энхцэцэг , “Шилдэг холбогч”-оор VI цэцэрлэгийн эмч М.Отгонтуяа, “Тэгш тоглогч”-оор V цэцэрлэгийн туслах багш Б.Ягаанцэцэг нар шалгарлаа.Энэ удаагийн багш нарын баярт зориулсан тэмцээнд аваргыг ялж аварга болсон гуравхан бүлэгтэй Эрх бүжинхэн цэцэрлэгийн баг тамирчид  үнэхээр бахдам амжилтыг үзүүлж олны талархлыг хүлээлээ.Тэмцээн маш их өрсөлдөөнтэй, хөгжөөн дэмжигч олонтой, халуун алга ташилтан дунд шударга сайхан болж өндөрлөлөө.

 

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Энд сэтгэгдэл байхгүй!

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

ЭЕШ-2019 д Орхон аймагаас 8 сурагч 800 оноо авч нийслэлийн дараа орлоо...
Улаанбаатар хотоос 67, Орхон аймгаас 8, Говь-Алтай аймгаас  5,  Өвөрхангай аймгаас...
Дэлгэрэнгүй»
"Бичиг үсгийн баяр-2019"
"Бичиг үсгийн баяр-2019"
Дэлгэрэнгүй»
2019-2020 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцах суралцагчийн бүртгэл зохион байгуулах тухай
2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 2013 оны 01 сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл төрсөн ...
Дэлгэрэнгүй»
"Бизнесийн гараа" үзэсгэлэн худалдаа
Бүтээлч хүүхдүүдийн “Бизнесийн гараа” үзэсгэлэнгээс нийт 13.9 сая төгрөгийн худалдан авалт хийжээ
Дэлгэрэнгүй»
ЭЕШ-2019 МЭДЭЭ
Орхон аймгийн Монгол хэл бичгийн шалгалтанд нийт 678 сурагч бүртгүүлсэнээс  54 сурагч ирээгүй ба шалтгалтын явцад зөрчил асуудал гараагүй амжилттай ...
Дэлгэрэнгүй»
Илүү>>