|
БАГА АНГИЙН БАГШ НАРЫН ДУНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
|
БАГА АНГИЙН БАГШ НАРЫН ДУНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Бага ангийн багш нарын дунд "Монгол хэлний зөв бичих дүрмийг заах арга зүй, толь бичиг ашиглах нь" сэдэвт сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 14.00 цагаас 7 сургууль дээр зохион байгуулж, төрийн ба төрийн бус өмчийн 17 сургуулийн 45 багш хамрагдлаа. БСУГ-ын МХУЗ-ын судлагдахуун хариуцсан мэргэжилтэн Г.Оюунбилэг "Монгол хэлний зөв бичих дүрмийг заах арга зүй” сэдвийн хүрээнд монгол хэлний дүрмийг хялбар ойлгомжтой аргаар заах, дүрмийн зарим ойлголтуудыг хэрхэн тайлбарлах, бага ангийн багш нарт ашиглагдаж байгаа”Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг ашиглах талаар дэлгэрэнгүй тайлбарласан, жишээ, дадлага ажил хослуулсан сургалтыг зохион байгууллаа. Сургалтаас мэдэж сурсан зүйлээ хичээл сургалтын үйл ажиллагаанд хэрэглэж ажиллахыг багш нараасаа хүсье.
|
|
|
|
|