Нийгмийн ухаан, газар зүйн багш нарын товч танилцуулга:
2011-2012 оны хичээлийн жилд 86 багш, үүнээс эрэгтэй – 24 , эмэгтэй - 62 багш түүх, нийгмийн ухаан , газар зүйн боловсролын үйлчилгээ явуулсан.
Мэргэжлийн болон боловсролын зэргийн үзүүлэлт:
Докторант - 2 , магистр – 19, Зөвлөх багш - 2 , Тэргүүлэх -32 , Заах аргач -24 Нийт багш нарын 67,4 % мэргэжлийн зэрэгтэй байна.
2011-2012 оны хичээлийн жилд “ Сурагчдын оролцоог нэмэгдүүлэх замаар нэгж хичээлийн чанарт ахиц гаргах “ зорилтын хүрээнд багшийн арга зүйг сайжруулахын тулд “Үзүүлэх хичээл ” , “Судалгаат хичээл” явуулж давхардсан тоогоор 226 багш хамрагдан , харилцан туршлага солилцжээ. Зарим томоохон арга хэмжээний оролцоог дурьдвал:
· Аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг шинээр мэтгэлцэгчдийн дунд зохион байгуулж “Залуу багш нарын мэтгэлцээн”-д 30 багш , сурагчдын мэтгэлцээнд 200 гаруй сурагч мэтгэлцэх арга зүйд суралцсан ба ,” Power point” илтгэлийн уралдаанд 100 сурагч хамрагдаж , аваргаа шалгаруулсан.
· Спортын арга хэмжээнд нийт багш нарын 95% хамрагдаж “Наран” цогцолбор сургуулийн багш нарын баг 2 дах удаагаа тэргүүллээ.
· Аймаг , бүс, улсын бага болон төрөлжсөн олимпиадад давхардсан тоогоор 352 багш, суралцагч амжилттай оролцож , Булган , Хөвсгөл аймагт явагдсан түүх, нийгмийн ухааны хичээлийн бүсийн олимдиадад анх удаа оролцож, 1 алт , 2 мөнгө , 3 хүрэл медаль хүртэж сайхан амжилт гаргасан.
· Мэргэжлийн багш нарт зориулсан www.uzee_bts.miniih.com блогоор мэдээллийг шуурхай байдлыг ханган харилцан суралцаж байна.
2012-2013 оны хичээлийн жилд: Багшийн заах арга зүй болон ЗАН , мэргэжлийн багш нарын багаар ажиллах арга зүйд чанарын өөрчлөлт гаргах зорилго тавьж хэрэгжүүлнэ.
Тус хичээлийн жилийн нэгдсэн арга хэмжээнд манай хамт олон амжилттай оролцож , сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдаанд Цайхун-Гэгээ сургуулийн багш Я.Нямаа 2-р байр , Ур чадварын уралдаанд 14-р сургуулийн нийгмийн ухааны багш О.Эрдэнэболд тэргүүлж, улсын уралдаанд оролцлоо.
“Багш солилцоо” арга хэмжээ батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдаж , төрийн өмчийн 9 сургуулийн 28 багш хамрагдлаа. Үүнд: “ Баян-Өндөр” цогцолбор сургуулиас С. Гантөмөр / газар зүй/ , Г.Тунгалаг , Ж.Хажидмаа , М.Чинзориг , Б.Алтантуяа, Э.Мөнхцэцэг, Г.Энхзаяа , Б.Эрдэнэцэцэг / түүх, нийгмийн ухаан/ , “Наран ” цогцолбор сургуулиас Б.Алтансүх, М.Гантулга / газар зүй/ , Т.Сосорбурам , Х.Бямбацэцэг , С.Цогзолмаа / түүх, нийгмийн ухаан/ ,” Орхон” цогцолбор сургуулиас Г.Одгэрэл /газар зүй / С.Оюунцэцэг , Б.Удвал , Б.Ариун-Эрдэнэ / түүх, нийгмийн ухаан/ “Эрдэнэт”цогцолбор сургуулиас Х.Алтанцэцэг /газар зүй / , Ж.Отгонжаргал, С.Эрдэнэцэцэг /түүх, нийгмийн ухаан/ , БУГС-тай 14-р сургуулиас Б.Бат-Оргил , О.Эрдэнэболд , Д.Дүүсэм / түүх, нийгмийн ухаан/ , 2-р сургуулиас Д.Саранчимэг / газар зүй/ , 8-р сургуулиас Ч.Отгонбаатар / газар зүй/ , Э.Түмэнцэцэг / түүх, нийгмийн ухаан /, 17-р сургуулиас Б.Батжаргал / түүх, нийгмийн ухаан/ , 18-р сургуулиас Б.Түвшинбаяр /газар зүй/ нар багш солилцоонд хамрагдснаар аймагтаа анхдагчид боллоо.
“Багш солилцоо” арга хэмжээний явцад БСГ-аас хяналт хийж ажилласан бөгөөд “Дүгнэх ярилцлага” зохион байгуулж алдаа , оноогоо ярилцан үзэл бодлоо уралдууллаа.
Хөтөлбөрийн хүрээнд:
· Ажиллах хугацаанд 520 орчим цагийн хичээл зааж, 28 цагийн “Үзүүлэх хичээл” зохион байгуулсан.
· Мэргэжлийн болон мэргэжлийн бус багш нарын 60 гаруй цагийн хичээлд сууж, туршлага судлав.
· Жижүүр багш хийх, анги удирдах, хурал зөвлөгөөнд оролцох зэрэг нэмэлт ажлуудад оролцсон байна.
Мэргэжилтэн Б.Өлзийжаргал
|