Боловсролын газар
Бага насны хүүхдийн хоол боловсруулалт, түүнийг дэмжин сайжруулах нь
2013-01-11 |

Бага насны хүүхдийн хоол боловсруулалт, түүнийг дэмжин

сайжруулах нь

Хоол боловсруулалтын онцлог

Нярай хүүхэд бусад сүүн тэжээлт амьтдын үр төлтэй харьцуулахад эрхтэн системийн харьцангуй гүйцэд бус хөгжлөөр ялгагддаг. Нярай үед болон бага насны туршид ялангуяа нэг настай болтол хүүхдийн ходоод гэдэсний үйл ажиллагаа төрөл бүрийн хоол боловсруулах чадвараар хязгаарлагдмал аманд сүү орсон үеэс эхлэнэ. Нярай хүүхдийн амны хөндий зөвхөн шүдгүй төдий бус салст бүрхэвч нь зөөлөн, нимгэн, харьцангуй хуурай байна. Шүлс нь амны хөндийгөөс ялгарах үндсэн шүүс бөгөөд төрсний дараахь эхний 3-4 сард хөхөө хөхөх үед нэг  минутад 0.4 мл орчим ялгарч, хөхөөгүй байхад 0.01-0.1мл орчим ялгардаг. 3-4 сартай үеэс эхлэн хэмжээ ихсэж 1 насандаа хоногт 150мл болно. Ийм хэмжээний шүлс нь амны хөндийг чийглэх мөн эхийн хөхийг баттай үмхэж хөхөх үед эхийн хөхний толгойг хүүхдийн хэл амны хөндийтэй хүрэлцүүлэхэд аманд эсрэг даралтыг бий болгох нөхцлийг хангаж хүүхдийн аманд сүү орно.

Ходоодонд орсон эхийн сүүний уургийг жижиг лавст ээдэмцэр болгон боловсруулахад шүлс гол үүрэгтэйгээс гадна өтгөвтөр хоолыг зөөллөж, нянг устгах нөлөө бүхий бодис агуулж байдаг.

Шүлсэнд агуулагдах амилаз фермент нийлмэл сахарыг задлана.. Шүлс шүлтлэг чанартай байх боловч нярай үедээ сулхан хүчиллэг байдаг учир амны хөндийд сүүнцэр /молочница/ үүсч цайвар мөөгөнцөр гарамтгай. Хүүхэд хөхөө хөхөх явц нь рефлексийн үйл ажиллагаа бөгөөд дутуу төрсөн нярайд хөхөх рефлекс байхгүй эсвэл тун сул хөгжсөн байдаг. Ийм тохиолдолд хаймсуураар хооллохболдог. Хүүхдийг гүйцэд сайн хөхүүлэхэд хамрыг цэвэр чөлөөтэй байлгах нь чухал. Сүүг залгих үед хүүхдийн амьсгал авах гаргах нь давхцдаг тул сүүндээ цацаж болно.

Нярай хүүхдийн ходоодны багтаамж 30-60 мл, 1-3 насанд 250-400 мл, 4-5 насанд 400-500 мл, 8 нас хүрэхэд 1л болдог. Ходоодны амсрын хэсэгт булчингийн хөгжил сул, доод хэсэгт булчингийн агшилт сайн болсон байдаг тул төрсний дараах эхний сард хэт хөхүүлэхэд хүүхэд гулгих, заримдаа бөөлжих ч удаа байдаг. Нярай хүүхдийн ходоодны шүүс нь сулхан хүчиллэг урвалтай уургийг задлах ферментүүдтэй. Ферментийн идэвх сул, хүчлийн хэмжээ багаас болж ходоодны хоол боловсруулах үйл ажиллагаа, муу байдаг. Ходоодны  шүүсэн дэх давсны хүчил, пепсины идэвхийг сайжруулаад зогсохгүй уургийг задлаж хоолны зүйлийг хөөлгөж өгөх эсийн нэвчимтгий чанарыг ихэсгэх зэрэг нөлөөгөөрөө хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцоно. Xooлны байдал ходоодны шүлсний хүчиллэгт нөлөөлдөг. Үнээний сүүгээр хооллоход хөхөөр хооллосноос давсны хүчлийн идэвх өндөр байна.

Хөхний сүү 2-3 цаг,угжны сүү 3-4 цаг болоод ходоодноос суларч 12 нугалаат гэдсэнд ордог. Гэдсээр хоолны зүйл нялх хүүхдэд насанд хүрэгчдийнхээс хурдан дамждаг онцлогтой.

Нарийн гэдсэнд хүнсний зүйлийн боловсролт, шингэлт идэвхтэй явагдахад цөс нойр булчирхайн болон гэдэсний шүүсүүд оролцоно. Нойр булчирхайн шүүс ба цөс ялгаралтанд 12 нугалаат гэдэсний дааврууд түлхэц болдог бөгөөд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг зохицуулна.

Нойр булчирхайн шүүсэнд уураг, тослог, нүүрс усыг задлах ферментүүд агуулагдах учир хоол боловсруулах хамгийн хүчтэй шүүс юм. Хөхүүл насны хүүхдэд нойр булчирхайн үйл ажиллагаа сулхан хөгжсөн, уургийг задлах фермент бага байна. Нарийн гэдэсний хоол боловсруулах булчирхайнууд уураг задлах ферментийг ялгаруулж нүүрс усыг задлах ферментийн идэвх сайтай байдаг. Дутуу нярай хүүхдэд эдгээрийн идэвх муу юм.

Эмульсжсэн тослог нарийн гэдсэнд бараг 100% боловсорно. Хөхүүл насны хүүхдэд тослогийг эмульс болгоход оролцох цөс, цөсний хүчлийн хэмжээ хурдан нэмэгддэг. Тослогийн шингэц төрсний дараах эхний саруудад 90-95%-д хүрдэг байна. Хөхүүл насны үед гэдэсний ханын хоол боловсруулалт ихээхэн ач холбогдолтой. Хүүхдийн гэдсэнд бодисуудын тэн хагас нь ханын боловсролтоор биед нь шингэдэг.

А. М. Уголевын 1960-70 онд хийсэн судалгаагаар гэдэсний хөндийн хоол боловсруулалт хүнсний зүйлийг задлах анхны шат бөгөөд хоол боловсруулалтын 2 дахь шат нь гэдэсний хананд явагддаг. Хоол боловсруулалтын эцсийн бүтээгдэхүүн нь зөөвөрлөх системд хүрч шимэгдэн цусанд ордог. Гэдэс нь зөвхөн хоол боловсруулах, шимэгдэх үйл ажиллагааг явуулаад зогсохгүй дотоод шүүрлийн эрхтэн болох нь нотлогдсон. Одоогоор ходоод гэдэсний замын үйл ажиллагааг хянаж байдаг 20-иод төрлийн даавар мэдэгдэж байна.

Боловсроогүй хоолны үлдэц нь бүдүүн гэдсэнд шилжин бичил биетийн оролцоотойгоор боловсорно. Энд органик бодисууд, ус, эрдсийн нэгдлүүд цусанд сорогдон биед хэрэггүй зүйлс хаягдал /өтгөн/ болно. Гэдсэнд явагдах хоол боловсруулах үйл ажиллагаанд бичил нян чухал үүрэгтэй.Төрөнгүүт эхний өдрүүдэд гэдсэнд бичил биетэн орно. Хөхөөр хооллож байхад эхийн сүүнээс гэдсэнд бичил нян бий болохоос гадна бага хэмжээгээр гэдэсний савханцар, ацидофилин, савханцар бусад нянтай болно.

Тэжээвэр хүүхдэд гэдэсний савханцар давамгайлдаг. Гэдэсний бичил нян хоол боловсруулах, үүсгэж бий болгох, хамгаалах гэсэн 3 чухал үүрэг гүйцэтгэнэ.

Ш  Хоол боловсруулах үйл ажиллагаа нь уургийг гидролиз болгох, тосыг саван болгож, нүүрс усыг исэлдүүлэх, эслэгийг уусгадагаар илэрдэг.

Ш  Үүсгэж бий болгох үйл ажиллагаагаар амин дэм К, В1, В2, В6, В12, РР, биоген, фолийн хүчлийг бий болгодог. Энэ үйл ажиллагаа нь гадны эвгүй нөлөөнд алдагдаж болдог.

Ш  Хамгаалах үйл ажиллагаа нь халдвар орохоос сэргийлдэг.  Өвчин үүсгэгч нянгийн өсөлтийг зогсоодог  гэдэсний бичил нянгийн хэвийн хэмжээ өөрлөгдөж үйл ажиллагаа нь алдагдахад гэдэсний хэвийн үйл ажиллагааны алдагдал дисбактериоз﴿- д орно.

Энэ нь голчлон антибиотик, химийн эмүүдийг буруу хэрэглэснээс болдог. Хөхүүл үед  хоногт 20-25 г баас гарна. Өндгөн шар өнгөтэй, каш маягийн бүтэцтэй, исгэлэн үнэртэй, баасны үнэргүй байна. Энэ онцлог нь хөхний сүүнд их хэмжээтэй байдаг бодистой холбоотой бөгөөд нарийн гэдсэнд бүрэн задрахгүйгээр бүдүүн гэдсэнд орж бифидум /өвчин үүсгэдэг нянг дарангуйлдаг/ нян илүүтэй байрлахад аятай нөхцөл бүрдүүлж өгдөг. Бифидумтай тараг нь гэдсэнд өвчин үүсгэгч нянг устгадаг болох нь. Хөхүүл хүүхэд эхэн үед 2-4 удаа, 1 насандаа 1-2 удаа баана.Үнээний сүүгээр хооллоход баас хатуувтар, цайвар өнгөтэй, эвгүй үнэртэй шүлтлэг урвалтай байна. Хоногт 60-100г гарна.

Хооллох  дуршлыг сайжруулах

Хоолны дуршил сайн байх нь хоол боловсруулах шүүс сайн  ялгаруулж хоолны боловсролт, шингэцийг сайжруулдаг. Багаасаа хоолоо сайн боловсруулдаг болох нь хожмын өдрийн гэдэс, ходоодны замын өвчнөөс сэргийлэх гол хүчин зүйл болдог. Хооллох нь өлсөлт, хоолны дуршил хоёроор зохицуулагддаг. Өлсөх нь тэжээлийн бодис биед дутахад үүсдэг төрөлхийн мэдрэмж бөгөөд үүнийг таагүй сэтгэл хөдлөл дагалдаж байдаг. Хоолны дуршил нь төрөлхийн биш. Энэ нь амттай хоол идэх, гоё хоол харах, сайхан хоолны үнэр, хоолны тухай яриа сонсох зэрэгт үүсдэг эерэг сэтгэл хөдлөл юм.

Хүүхэд төрөөд 6 сар орчим болоход хоолны дуршил сэргэж хүний хоол идэхэд горьдож харах, түүн уруу тэмүүлэх зэргээр илэрнэ. Бага насны хүүхдийн хоолны дуршил өөрчлөгдөж байдаг. Хоолонд дургүйцэх, хоолыг сонгож идэх гэх, зарим бүтээгдэхүүн ялангуяа ногоонд дургүйцэх, цагаан идээнд дургүйцэх ч байдал байдаг.

Нэг хүртлэх насанд нь чихрийн амт мэдүүлж болохгүй, чихэр өгч болохгүй. Ингэснээр хүүхэд чихэрт хэт дурлах дуршлыг багасгана. Чихэрт их дуртай болох нь бусад тэжээлийн бодис бүхий хоолонд дургүйцэх, улмаар турж эцэх, өвчлөмтгий болох, харшилтай болох, сүүн шүд ургангуут шарлаж цоорох зэргээр эрүүл мэндийг нь хохирооно. Чихэрт хэт дурлах дуршлыг бууруулах нь зөвхөн 2 хүртлэх насанд хийгдэх гол ажил байх ёстой.

Хүүхдийн хоолонд дуртай ялангуяа эрүүл мэндэд хэрэгтэй хүнсний бүтээгдэхүүн цагаан идээ, ногоонд дуртай болгох нь энэ насны хүүхдийн зөв хооллолтын гол асуудал болдог. Хоолны зөв дуршлыг бүрдүүлж сайн байлгахын тулд юуны түрүүнд дээр хэлснээр чихрийн амтыг мэдрүүлэхгүй, цаастай чихэр өгөхгүй байх, /хооллохоос өмнө бүр ч өгөхгүй/ 1 нас хүрэнгүүт дэглэмээр хооллох, хоолыг нь давс багатай гэхдээ амттай хийж өгөх, олон төрлийн хоол өгөх, хоолыг нь аягалах, тавагт хийхдээ сонирхлыг нь татах хэлбэр дүрс оруулах, өөрийн гэсэн гоё аяга, тавагтай байх, хооллох орчин чимээ шуугиангүй, цэвэр цэмцгэр байх шаардлагатай.

Хоолондоо дүргүйцсэн тохиолдолд хэзээ ч албадан идүүлэх гэж оролцох, шахах хэрэггүй. Хэрэв хоолыг албадан өгөх гэвэл хоолондоо улам дургүйцэх болно. Хүүхэд хооллож байхад яаруулж хурдан идэхийг шаардах нь тун ч муу үр дагавартай гэдгийг мартаж болохгүй.

Хооллохоос өмнө уйлуулах, уурлуулах, их хөдөлгөөнтэй, хэт хөгжилтэй тоглоом тоглуулах хэрэггүй. Аль болох тайван байлгаж хэсэг амраасны дараа хооллоно.

Хүүхдэд хэрэгтэй хоолыг өөрсдөө дэргэд нь үлгэрлэн идэж байх, эдгээр хоолны гоё сайхныг магтаж байх нь чухал байдаг.

Өөрөө идэхгүй юмаа хүүхдэд өгөх гээд нэмэргүй. Та юунд дуртай байна вэ хүүхэд тэр л хоолонд дуртай байна шүү дээ. Тэгэхээр та өөрөө маш зөв хооллох хэрэгтэй болох нь.

Сэтгэгдэл

Таны нэр:
Сэтгэгдэл:
Баталгаажуулах код:
Some news about drug.(зочин)
Medicament prescribing information. Drug Class.
where buy generic lyrica without a prescription in US
All news about medication. Read information here.
Огноо:2021.04.25
generic cialis reviews eirr(зочин)
cialis on line cialis 20mg canadian online pharmacy cialis
Огноо:2021.04.30
buying cialis without prescription qsbp(зочин)
cialis patent expiration date cialis com how to get cialis prescription online
Огноо:2021.05.04
to write an essay gphg(зочин)
how to write a website name in an essay best font for essay college how to write an essay on word
Огноо:2021.05.06
how to correctly write a play title in an essay 1sln(зочин)
sample essay on public service pay someone to write an essay essay writing service;essays writing services
Огноо:2021.05.07
viagra strain xgm3(зочин)
viagra 100mg https://www.mrviagrashop.com viagra
Огноо:2021.05.07
natural sildenafil citrate htcm(зочин)
viagra for sale generic viagra online for sale sildenafil 100 mg tablet
Огноо:2021.05.08
80mznon(зочин)
theatre resume professional resume writers skills to list on a resume
Огноо:2021.05.12
otc cialis m05e(зочин)
order cialis online tadalafil online 20 mg cialis
Огноо:2021.05.13
v8dx1mo(зочин)
skills and abilities resume help writing a cv linkedin upload resume
Огноо:2021.05.13
ir3jgak(зочин)
generic viagra online for sale viagra alternatives over the counter generic viagra
Огноо:2021.05.14
8i0qh1d(зочин)
cialis generic timeline tadalafil dose coupons for cialis 5mg
Огноо:2021.05.16
9yb6apy(зочин)
sildenafil prescription viagra triangle chicago sildenafil pronunciation
Огноо:2021.05.16
nnpbh5n(зочин)
20mg cialis cialis generic over the counter define cialis
Огноо:2021.05.17
college essay writer(зочин)
restaurant service concept essay pay for research paper is there any legitimate online essay writing service
Огноо:2022.03.26

Бидний тухай

Фото мэдээлэл

Сүүлд нэмэгдсэн

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦОЛ-оор шагнагдлаа.
П.Наранцэцэг багшдаа баяр хүргэе.
Дэлгэрэнгүй»
"Дэлхийн том хичээл-Тогтвортой хөгжлийн боловсрол" хичээлийн төлөвлөлт
"Дэлхийн том хичээл-Тогтвортой хөгжлийн боловсрол" хичээлийн төлөвлөлтийн уралдаан боллоо
Дэлгэрэнгүй»
"Дэлхийн том хичээл-Тогтвортой хөгжлийн боловсрол" хичээлийн төлөвлөлт
"Дэлхийн том хичээл-Тогтвортой хөгжлийн боловсрол" хичээлийн төлөвлөлтийн уралдаан боллоо
Дэлгэрэнгүй»
"Дэлхийн том хичээл-Тогтвортой хөгжлийн боловсрол" хичээлийн төлөвлөлт
"Дэлхийн том хичээл-Тогтвортой хөгжлийн боловсрол" хичээлийн төлөвлөлтийн уралдаан боллоо
Дэлгэрэнгүй»
БСУГ - ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ
Бид үйлчилгээгээ цахимаар үзүүлж байна.
Дэлгэрэнгүй»
Илүү>>