16 дугаар цэцэрлэгийн танилцуулга .png)
Орхон аймгийн тэргүүний 16 дугаар цэцэрлэг нь анх 1985 оны 08 сарын 15-нд 140 хүүхдийн хүчин чадалтай , 30 багш ажилтантайгаар сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаагаа эхэлж ашиглалтанд орсон.
Барилга нь 1091 м2 ашигтай талбайтай , 6 анги бүлгийн эдэлбэр газар тоглоомуудтай , чацарганы төгөл ЭКО орчин , нарийн ногооны 50м2 талбайтай хүлэмжтэй , байнгын сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулдаг ,СӨНХ-ийг сургаж хүмүүжүүлэх зориулалтаар баригдсан стандарт шаардлага хангасан барилгатай байгууллага юм.
Алсын хараа:2016 он гэхэд аймаг улсад хүүхэд хөгжүүлэхэд өрсөлдөх чадвартай , СӨБ олгох үйл ажиллагаагаараа тэргүүлсэн аймаг, улсын хэмжээнд загвар үзүүлэхүйц цэцэрлэг болно .
Бидний уриа :”Багаар ажиллах нь бидний амжилтын үндэс “
Багшлах боловсон хүчний байдлыг авч үзвэл 100% СӨБ олгох мэргэжлийн багшаар хангагдсан, 50% нь бакалавр , 12.5% нь магистрант ,12.5% дипломын дээд, 12.5 %докторант, 12.5% нь тусгай дунд боловсролтой ба 75% нь тэргүүлэх болон заах аргач мэргэжлийн зэрэгтэй багш нар ажиллаж байна.
Тус цэцэрлэгийн сургалт үйл ажиллааны гол онцлог нь хүүхэд нэг бүрийг нээх хөгжүүлэх сэтгэх чадварыг хөгжүүлсэн “Элит “ цэцэрлэг болох , хүүхдэд сурах , хөгжих таатай орчин бүрдүүлэх , багш ажилтан нарын мэдлэг боловсролыг тасралтгүй дээшлүүлэх зорилготой . Бид ажлын амжилтаасаа товч дурдвал :
-2000 онд эрхлэгч Д.Буяндэлгэр СХУ-д бэлтгэн улсад 3 дугаар байр
-2000 онд арга зүйч Г.Цэнгэлмаа “Ур чадвар “уралдааны аймгийн аварга багш
-1997 онд багш Д.Батжаргал аймгийн “Ур чадвар “ уралдааны 2 дугаар байр
-2005 онд багш Д.Энхмаа аймгийн “Ур чадвар “ уралдааны 3 дугаар байр
-2006 онд багш Ч.Туул аймгийн “Ур чадвар” уралдааны тэргүүн байр
-2008 онд багш Т.Энхзул аймгийн “СХУ”-ын 2 дугаар байр
-2012 онд багш Д.Энхмаа аймгийн “Ур чадвар “ уралдааны 3 дугаар байр тус тус эзлэж амжилт гаргаж байсан .Дээрх амжилтын үндсэн дээр :
-2007 онд “Хүүхдэд ээлтэй хамт олон”-оор
-2008 онд “Аймгийн тэргүүний цэцэрлэг”ээр
-2008 онд “Эрүүл мэндийг дэмжигч цэцэрлэг”-ийн 2-р шатны болзол
-2009 онд Аймгийн “Шилдэг байгууллага , хамт олон “өргөмжлөлөөр
-2011 онд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага “-н 1-р шатны болзол
-2013 онд улсынЭрүүл мэндийг дэмжигч байгууллага”-ын шалгуур болзлыг тус тус ханган ажилласан байна.
|