ОРХОН АЙМГИЙН 19 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Орхон аймгийн XIX цэцэрлэг нь Баянөндөр сумын Хүрэнбулаг багт харьяалагддаг,
1986 онд ашиглалтанд орж орос цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаад, 1989 онд татан буугдаж Ардын боловсролын яамны сайдын 1999 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 294 дүгээр тушаалаар Дулааны цахилгаан станцын харьяа 23 дугаар цэцэрлэг болж 140 хүүхэд , 6 бүлэг , 26 ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа зохион байгуулан явуулж байгаад 1993 оны 6 дугаар сарын 11- ний өдөр хотын захиргааны мэдэлд шилжин 1997 оноос 19 дүгээр цэцэрлэг нэртэй болж өнөөг хүртэл СӨБ олгох үйл ажиллагааг тасралтгүй явуулж 2009 онд “ Эрүүл мэндийг дэмжигч байгууллага “ болсон
Одоо тус цэцэрлэг нь 6 бүлэг 27.5 багш ажиллагсадтай, сардаа 140- 171 хүүхэд , жилдээ 26.000 – 28.000 орчим хүүхэд хүлээн авч жил бүр дунджаар 35- 50 хүүхэд сургуульд бэлтгэн оруулж байна
СӨБ эзэмших сургалтанд хамрагдаж байгаа хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж 205 хүүхдийн бүртгэлтэй болсон. Үүнээс өөрийн цэцэрлэгийн ердийн бүлэгт 171 хүүхэд , цагийн сургалтанд 9 хүүхэд хамруулж СӨБ –ын хамран сургалт 87.8 % тай байгаа ч яг өөрийн тойргийн Булаг багийн хүүхдүүдийг бүрэн хамруулж чадахгүй байгаа нь алслагдмал байгаатай холбоотой гэж үздэг .
2001 оноос СӨБ – ын хүүхдүүдийн дунд зохион байгуулагддаг “ Уран жиргээ ” тэмцээнийг өөрийн цэцэрлэгийн нэрэмжит болгон зохион байгуулдаг төдийгүй , жил бүр хөгжим, бүжиг, зураг, цаасан урлал, гар урлал, даам, шатар зэрэг 6 дугуйланд нийт хүүхдийн 60%-с дээш хувийг хамруулан хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийн түвшин ахиулах талаар багагүй туршлага хуримтлуулсан мэргэжлийн зэрэгтэй багш нараар 100% хангагдсан цэцэрлэг юм .
“Ном” хөтөлбөрийн хүрээнд “Машагийн адал явдал” хүүхэлдэйн жүжиг бэлтгэн тоглож Орхон аймгийн цэцэрлэгүүдийн 1500 хүүхдийн хүртээл болгосон. Энэ бүтээл нь аймгийн Боловсролын газар болон Хүүхэд залуучуудын театраас сайшаагдсан төдийгүй жүжгийг найруулан тавьсан багш Н. Түвшинжаргал нь 2013 оны боловсролын салбарын “Онцлох хүн”-ээр шалгаран шагнагдсан.
Мөн гарын дор материалаар хийж бэлтгэсэн энгийн хөгжмийн зэмсгийг ашиглан хүүхэд нэг бүрийг хөгжимдөж сурах, хөгжмийн хэмнэлээ хөгжүүлэх сургалтанд багш нар туршлагажиж байгаа билээ. Багш Н. Түвшинжаргалын удирдсан хөгжмийн дугуйлангийн “Эгшиглэн” хамтлагийн хүүхдүүд өндөрлөгтэй хөгжмөөр хөгжимдөж ахиц хөгжил нь сайжирч байгаа бөгөөд 1-р цэцэрлэгийн нэрэмжит “Олуулаа хөгжимдье” уралдаанд тэргүүн байр эзэлсэн амжилтыг үзүүлсэн.
Хүүхэд нэг бүрт 2-р хоолны хэрэгслийг зөв хэрэглэх, зөв хооллох дадал олгох зорилтыг амжилттай хэрэгжүүлж байна.
“Эрүү шүд” хөтөлбөр боловсруулан бүлэг тус бүр нэг нэг шүдний эмнэлэгтэй холбоо тогтоон хамтран ажиллаж байна.
Манай хаяг: Орхон аймгийн Баян-Өндөр сум. Хүрэн булаг баг. “Цайхун-гэгээ” сургуулийн урд тал.
Утас: 70358939
Цахим хаяг: Orkhon19tsetserleg.blogspot.com
ЭРХЛЭГЧ Т. ЦЭНДХҮҮ
|