ОРХОН АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ 21 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН
ТҮҮХЭН ХӨГЖЛИЙН ТОЙМ
Манай цэцэрлэг нь анх 1974 онд зөвлөлтийн 1 дүгээр цэцэрлэгээр нээгдэн ажиллаж байгаад 1992 оноос Эрдэнэт хотын 21 дүгээр цэцэрлэг нэртэйгээр ажиллаж эхэлсэн.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр микрийн Зэст багийн нутаг дэвсгэрт оршдог. 280 хүүхдийн хүчин чадалтай. Бага, дунд, ахлах, бэлтгэл гэсэн 12 бүлэгтэй, 42 багш ажиллагсадтай.
1992 оноос хойш 20 жилийн хугацаанд 5600 гаруй хүүхдэд СӨБ олгож, 1600 гаруй хүүхдийн сургуульд амжилттай бэлтгэсэн байна.
Багшлах боловсон хүчний 93% нь мэргэжлийн зэрэгтэй, 78% нь баклаварын боловсролтой. Хамран сургах тойргийнхоо хүүхдэд 2009 оноос хойш 100% сургуулийн өмнөх боловсрол олгож байна.
Хүүхдийн авьяас билгийг эрт нээн, илрүүлж хүүхдийг бүх талаар хөгжүүлэхэд түлхүү анхаарч олон төрлийн дугуйлан хичээллүүлэн үр дүнд хүрч ажиллаж ирсэн.
Үүний нэг нь бүжгийн “Антошка” хамтлагыг дуу хөгжмийн багш Н.Урантуяагийн санаачлагаар 1992 оноос байгуулж хичээллэсний үр дүнд “Хаврын баяр” цэнгээнт бүжгийн наадамд жил бүр амжилттай оролцож, аймгийн болон улсын уралдааны 1. 2. 3, тусгай байрт шалгарч алт, мөнгө, хүрэл медаль хүртэж МЗХ-ны 80 жилийн ойн цом, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Гранпри, ХТХТ-ийн медаль зэргийг хүртсэн билээ.
Манай цэцэрлэгийн бяцхан шавь нараас: 2001 онд Б. Замбалгарав, О. Тунгалаг нар Улсын уралдааны шилдэг хос бүжигчин, 2003 онд Г. Даваасүрэн, Б. Хулан нар Улсын уралдааны шилдэг хос бүжигчин, 2001, 2003 оны Улсын уралдааны шатрын аварга алтан медальт М. Гэрэлт-Од, “Цэцгэн шүүдэр-2004” Улсын уралдааны “Авьяас” алтан медальт Г. Олдох, 2000 оны аймгийн тэргүүний хүүхэд О. Тунгалаг, 2009 онд “Яргуй” наадмаас З.Ундрал хүрэл медаль, Найрал дууны уралдаанд “Цогтын цэргүүд” хамтлаг алтан медаль, Ардын өв уламжлалаас суралцая” уралдаанд тэргүүн байр, 2010 онд Г.Оюунтуяа “Уран жиргээ” урадаанаас хүрэл медаль, С.Хулан тусгай байр, 2011 онд “Уран жиргээ” урадаанаас А.Билгүүнтамир мөнгөн медаль, Б.Маралгоо хүрэл медаль, аймгийн уран хөдлөгөөнт гимнастикд 5 дугаар байр, “Яргуй” наадмаас Б.Маралгоо хүрэл медаль 2012 онд “Ерөөлч магтаалч хүүхэд” шалгаруулах уралдаанаас Г.Содмаа хүрэл медаль, “Баримлын шавраар гайхамшигийг урлахуй” уралдаанаас М.Ууганбаяр мөнгөн медаль,Б.Эрдэнэбулган хүрэл медаль тус тус хүртэж улс, аймгийн олон авьяастанууд төрөн гарсныг дурьдаж болно.
Улс аймгийн хэмжээнд зохиогдсон уралдаан тэмцээнд багш нар маань тогтмол амжилттай оролцож ирсэн. Үүнд: 1998 оны Ур чадварын уралдааны аварга багшаар Ө.Амаржаргал, 1995, 2001, 2002, 2005 онуудад багш Д.Цэнд 1,2 дугаар байр, 2003 онд Д.Эрдэнбилэг 3 дугаар байр, СХУ-д багш Д. Март 2004 онд 3 дугаар байр, 2005 онд Ур чадварын уралдаанд багш Б. Буянжаргал 1 дүгээр байр, 2009 онд аймгийн эх хэлний олимпиадад Д.Жавхлан 2 дугаар байр, багш Ж.Мөнхцэцэг тусгай байр, 2011 онд СХУ-д багш Н.Баяраа 3 дугаар байр тус тус эзэлж амжилт гаргаж байсан.
Цэцэрлэгийн материаллаг баазыг бэхжүүлэх, хүүхдийн эрэлт хэрэгцээ, сонирхолд нийцсэн сургалтын таатай орчинг бүрдүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж олон бүтээлч ажлыг санаачлан хийж ирсэн билээ.
Үүнд: 2004 онд “Эрдэнэт” үйлдвэрээс 5000000 төгрөгний сантехникийн засварын ажил хийж өгч тусласан. Мөн “Орчин-2003” төсөл хэрэгжүүлэн орчин бүрдүүлж ДЗМОУБ-ын ЭНХХ төсөл хэрэгжүүлж өөрийн цэцэрлэгийн салбар 1-2 бүлгийг Баянцагаан багт нээж “Төгөл” цэцэрлэгт 50 хүүхэд хамруулж ажиллаж байсан .
“Тогтвортой-Амьжиргаа” төслөөс 2009 онд сургалтын орчинг сайжруулах, тоглоомжуулах чиглэлээр 4991000 төгрөгийн санхүүжилттэй “Орчин-2008” төсөл, 2012 онд анги бүлгүүдийн хаалгыг шинээр солих 1425000 төгрөгийн санхүүжилттэй “Ирээдүй-2” төслийг тус тус хэрэгжүүлэн сургалтын орчиноо сайжруулсан.
2010 онд цэцэрлэгийн халаалтын системийг сайжруулах, сантехникийн засвар хийх “Эрүүл орчин” төслийг боловсруулан Канадын ЭСЯ-ны харьяа Канад санд хандсанаар 61245313 төгрөгний их засвар хийсэн бөгөөд анги бүлгүүдийн ариун цэврийн өрөөг бага насны хүүхдийн эрүүл ахуй, стандартын шаардлагад нийцүүлэн засварлаж, иж бүрэн тохижуулсан.
2010 оноос байгууллагын 20 жилийн ойг угтсан 20 бүтээлч ажлыг санаачлан хийж сургуулийн өмнөх насны хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон сургалтын таатай орчинг бүрдүүлсэн.
Хүүхдийн тоглоомын талбайг багш ажилчид, эцэг эх, асран хамгаалагчдын хамтын хүч хөдөлмөрөөр иж бүрэн тохижуулж, 2000000 төгрөгийг зарцуулсан байна. Мөн хүүхэд хөгжүүлэх төвүүд болон тоглоомжуулах аяныг зохион байгуулж, сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоомын нэр төрөл, тоог олшруулан хүүхэд бүрт хүртээмжтэй болгосон.
2012 онд Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фафрикаас 15000000 төгрөгийн санхүүжилттэй капитал засварыг урлагийн зааланд хийж иж бүрэн тохижуулсан.
2013 оын улсын төсвийн хөрөнгөөр 108.0 сая төгрөгний их засвар хийж, сургалтын орчноо сайжруулсан.
Манай хамт олон 2009 онд “Хүүхдэд ээлтэй байгууллага”, 2010 онд аймгийн хэмжээнд зарласан “Цэвэр орчин бүрдүүлэх” жилийн уралдаанд 3 дугаар байр, 2011 онд оны шилдэг “Ажил олгогч байгууллага”-аар, 2012 онд аймгийн “Цэцэгсийн хот-Эрдэнэт” уралдаанд 3 дугаар байр, Ховор цэцгийн төрөлд 1 дүгээр байр, 2012 онд Орхон аймгийн “Тэргүүний цэцэрлэг”-ээр шалгарсан.
Хаяг: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багт оршдог. Утас: 70358934, 99356772.
|