17-р сургууль
Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17-р сургууль нь Шанд багийн нутаг дэвсгэрт харъяалагдан бүрэн дунд боловсрол олгох үйл ажиллагааг явуулдаг.
Тус сургууль нь 2001 онд бага сургуулийн зориулалтаар хичээлийн “А” байрыг, 2004 онд дунд сургуулийн зориулалтаар Японы “Жайка” байгууллагын хөрөнгөөр хичээлийн “Б” байрыг тус тус барьж үндсэн сургалтын үйл ажиллагаандаа ашиглаж байна.
Тус сургууль нь “Наран” цогцолбор сургуулийн харъяалалд суурь боловсрол эзэмшүүлэх сургалт явуулж байгаад аймгийн Засаг даргын 2009 оны 06 сарын 19-ний өдрийн 219 тоот захирамжаар бие даасан 12 жилийн сургалттай сургууль болж үйл ажиллагаагаа явуулж байна.
Сургуулийн эрхэм зорилго:
“Хөгжлийн чиг хандлагад нийцсэн хүүхдийг сургах, хөгжүүлэх, төлөвшүүлэх цогц үйл ажиллагаа явуулж хүүхдэд ээлтэй сургалтын таатай орчин бүрдүүлнэ”.
Сургуулийн уриа:
“Хамтран ажиллаж, харилцан суралцъя”
Сургуулийн давуу тал боломжууд:
Өнөөгийн байдлаар 48 багш ажилчид, 1-5-р ангийн 480 суралцагчидтай, бага ангийн 17 багш, мэргэжлийн 5 багштайгаас заах аргач зэрэгтэй нийт 14 багш ажиллаж байна Тус сургууль дээр “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд найрал дуу, үндэсний хөгжим, хамтлаг дуу,хөнгөн атлетик, бадминтон, хөл бөмбөг зэрэг сурагчдын авьяасаа нээн хөгжих таатай орчин нөхцөл бололцоог хангаж ажиллаж байна. Сургууль дээрээ “Бадминтон”-ы спортыг хөгжүүлэх, багш ажилчид , сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Бадминтон”-ы тусгай мэргэжилтнээр сонгон секц, дугуйлан хичээллүүлж байгаа. Мөн хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх зорилгоор гадаадын мэргэжлийн багшаар хөл бөмбөгийн сонгон секц хичээллүүлж байгаа нь манай сургуулийн бас нэг давуу тал юм.
ДЗМОУБ-ын төслөөр үндэсний хөгжмийн иж бүрэн зэмсэгтэй болж хичээл сургалт, сонгон, дугуйландаа ашиглаж авьяаслаг сурагчдын авьяас чадварыг хөгжүүлж байна.
Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг peoplein need ОУТББ-ын “Нэг дэлхий- Нэг сургууль” төсөл хэрэгжүүлэх сургуулиудын нэгээр сонгогдсон бөгөөд төслийн II шатанд хамрагдаж “Кино клуб” албан ёсоор байгуулах хүсэлтээ илэрхийлсэн байгаа. ХГБХХ-ээс 2013 оны аймгийн шилдэг уран бүтээлч сургуулиар шалгарсан ба багш ажилчид сурагчдынхаа шилдэг бүтээлүүдээр сургуулиа тохижуулсан.2013 оны 12 сард “Эрүүл мэндийг дэмжигч сургууль”-ийн III зэргийн болзлыг хангасан. 2013 онд JCI Эрдэнэт байгууллагаас санаачлан Орхон аймаг Баян-Өндөр сум, Боловсролын газартай хамтран хэрэгжүүлсэн “Миний ногоон хот” төслийн үйл ажиллагаанд амжилттай оролцож талархлаар шагнуулсанАймгийн боловсролын газар, ДЗМОУБ-аас хөтөлбөрт хамрагддаг сургуулиудын дундах “Хүүхдэд ээлтэй сургууль” болзолт уралдаанд III байр эзэлсэн.
|