Жаргалант бүрэн дунд сургууль .png)
Тус сургууль нь 1977-1978 оны хичээлийн жилд Улаантолгой САА-н төвд анх 8 жилийн статустай байгуулагдсан.1976 онд сургуулийн 2 давхар спорт залтай барилгыг хичээлийн танхимын зориулалттай бариулж ,1980 онд ашиглалтанд оруулсан. Улмаар1991 онд дахин нэг спорт залтай өргөтгөл баригдсан. 740 хүүхдийн суудалтай 2 хичээлийн байранд сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
2006 оноос 11 жилийн сургалтанд шилжиж, 2007 онд анхны 9,11-р ангийн төгсгөсөн. 2009 оноос 12 жилийн тогтолцоонд шилжиж 12-р анги төгсгөх суурийг тавьсан.Мөн нэг ээлжийн 50 хүүхдийн ортой дотуур байртай. Хичээлийн 21 анги ,танхимтайгаас гадна сургууль дотроо гал зуух болон багш нарын цайны газартай.
2013-2014 оны хичээлийн жилд 19 бүлэг, 436 суралцагч, бага ангийн 9 багш, ахлах, дунд ангийн 12 багш , удирдах ажилтан 4, үйлчилгээний ажилтан 19, нийт 54 багш ажиллагсадтай. Үүнээс: Тэргүүлэх багш-6, Заах аргач багш -24, нийт 82,3% нь мэргэжлийн зэрэгтэй багш нар байна. Боловсролын тэргүүний ажилтан -3, Яамны жуух бичигтэн -5, Санхүүгийн тэргүүний ажилтан-1, Алтан гадас одонт1 байна.
Орхон аймгийн Жаргалант сумын Жаргалант баг 70397216, 99367747
|